Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Очирхуяг: Сүүлийн үед жолооны сургуульд суралцагсад нэг л идэвхгүй болчихсон

2012-1-20
0
ЖИРГЭХ
    “Баянбулаг” авто сургуулийн хууль-дүрмийн багш Ж.Очирхуягтай уулзлаа. Тэрбээр цэргийн ангид хилчин жолооч бэлтгэх багшаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан гэнэ. Өнөөдрийн Улаанбаатар хотод замаараа чихцэлдэн яваа 200 мянган гаруй машины багагүй хувийг эзлэх жолооч нарт тэрбээр жолооны хууль дүрэм заасан. Энэ ажлаа одоо ч үргэлжлүүлэн хийж яваа Ж.Очирхуяг 30 жилийн ажлынхаа үр дүнд замын хөдөлгөөний тэр олон тэмдгийг цээжээрээ хэлдэг.
    “Баянбулаг” авто сургуулийн хууль-дүрмийн багш Ж.Очирхуягтай уулзлаа. Тэрбээр цэргийн ангид хилчин жолооч бэлтгэх багшаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан гэнэ. Өнөөдрийн Улаанбаатар хотод замаараа чихцэлдэн яваа 200 мянган гаруй машины багагүй хувийг эзлэх жолооч нарт тэрбээр жолооны хууль дүрэм заасан. Энэ ажлаа одоо ч үргэлжлүүлэн хийж яваа Ж.Очирхуяг 30 жилийн ажлынхаа үр дүнд замын хөдөлгөөний тэр олон тэмдгийг цээжээрээ хэлдэг.

-Та хэр олон жил жолооны дүрмийн багшаар ажиллаж байна вэ? Таны тухай ярилцъя?
Би автын инженер мэргэжилтэй хүн. Автын чиглэлээр гучаад жил ажилласан. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад сүүлд нь хилийн цэргийн дээд сургуульд, хилийн цэргийн авто сургуульд ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Автын инженер, техникийн шинжлэх ухааны магистр цолтой хүн. Тэтгэвэртээ гарснаас хойш хувийн авто сургуулиудаар ажиллаж эхэлсэн. Яг хичээл заагаад 19 дэх жилдээ орж байгаа юм байна. Харин энэ сургуульдаа ирээд хоёр жил л болж байна.

-19 жилийн хугацаанд хэдэн жолооны сургуульд багшлав?

-Энэ бол миний гуравдахь жолооны, хувийн сургууль л даа. Өмнө нь хилийн цэргийн ангиудаар хилчин жолооч бэлтгэдэг байсан. Түүнтэйгээ нийлээд 19 жил болсон байна. Монгол улсын хил дээр байдаг ангиудад очиж, мэргэжлийн жолоочоор хангадаг албанд байсан.

Тэгээд 2005 оноос тэтгэвэртээ гараад, дээд сургуульд, сургалтын төвд техникийн мэргэжлийн багш хийж ирлээ.
-Таны нэг өдрийн ажил яаж өнгөрч байна вэ?

-Авто сургуулийн сонсогч хүүхдүүд чинь ажилтай, хичээлтэй гээд цаг завыг нь харгалзаад орой таван цагт л эхэлдэг. Өдөртөө бол хуваарилагдсанаараа жолооныхоо дадлагыг хийчихнэ. Тэгээд орой таван цагаас есөн цаг болтол танхимдаа хууль дүрмээ заалгадаг.

-Та жолооны дадлага заадаг юм уу?

-Үгүй, би зөвхөн дүрэм, хуулиа л заагаад, танхимдаа ажилладаг. Жолооны дадлага гэдэг чинь нэг л юмны хоёр төлвөөс бүрддэг шүү дээ. Машин жолоодоод явж байхад учирч болох бүх л зүйлийг танхимд хэлж, заагаад ойлгуулчихна. Тэгээд дараа нь өөрөө жолооны дадлагад гарахдаа түүнтэйгээ нэгтгэж ойлгоод, сурдаг. Ийм тогтолцоотой байтал хүмүүс хоёр тусдаа гэж ойлгох гээд байдаг.

-Монголын жолоочдын тоо бол эрчимтэй өсч байгаа. Гэтэл эргээд чанаргүй жолооч, тааруухан мэргэжилтэн олон байна гэдэг. Шалтгаан нь юундаа байна?

-Энэ уг нь жинхэнэ сургалтынхаа заавраар явбал тийм байх үндэсгүй л дээ. Нэгдүгээрт, сурч байгаа хүмүүс маань ажил заваасаа хамаардаг уу, өөрөө залхуурдаг уу ямар ч байсан их идэвх султай байдаг. Ирдэггүй, тасалдаг тэгээд завгүй, зайгүй гэж шалтгаан хэлдэг. Нэг л идэвх нь суларчихаад байгаа юм. Анх бол тийм байгаагүй, сүүлийн жилүүдэд л тийм болчих шиг байна. Тэрнээс биш сургалтын чанар, агуулгадаа муу байгаа юм биш л дээ. Сургалтын материал, техник хэрэгсэл хангалттай байгаа юм.

-Хангалттай гэж, хэт хангалттай жолооны сургалтын төв байгаа юм биш үү?

-Сүүлийн жилүүдэд хувийн сургуулиуд олширчихсон. Тэднийх нь дунд хүнийхээ тоонд болоод олноор авчихдаг ч юм уу тийм асуудал байгаа. Тэрнээс хамаарч суралцагсдын идэвх буурч байгаа мэт ажиглагддаг.

-Цэргийн байгууллагад бол тийм биш биз?

-Тэгэлгүй яахав. Дэгтэй, журамтайгаас гадна тэнд жинхэнэ хүслээрээ жолооч болох гэсэн хүмүүс ирдэг учраас илүү сайн.

-Хуучны жолооч нарыг сургахдаа хагас жил, бүтэн жилээр суралцуулдаг байсан гэдэг?

-Тийм тийм, тэр үед бараг Техник, мэргэжлийн сургуулийн хэмжээнд байлаа шүү дээ. Жолооч нь мэргэжил гэх түвшинд авч үзэж, чухал ханддаг байсан. Одоо бол хэрэгцээ гээд хэлчихээр хүн болгон хүссэн хүсээгүй жолооч болох гэдэг. Хөтөлбөр программ нь ч хасагдаж багаслаа, бас автосургууль олширсных ч юм уу жолооч болох нь надад хэрэгтэй гэх хүн ховордож. Аав ээж нь шахаад чи нэг эзэмшээд ав гэсэн эсвэл нэг суугаад л үзье гэсэн хүмүүс байгаа.

-Тэр нь бас хугацаанаасаа хамаардаг юм болов уу? Нэг сар сурах, хоёр сар суралцах өөр байх?

-Тэгнэ л дээ. Программ цаг бол тэр үед их байсан. Хууль, дүрэм журам, техник гээд олон зүйлтэй. Техникийн онол хасагдчихсан. Ашиглалт л гэхэд машинаа өөрөө засч сурах, үйлчилгээнд оруулах зэргийг сургадагб айсан. Тэр үед нийт 180 цагийн хичээлийн программтай байсан шүү дээ. Гэлээ гээд хүн өөрөө сайн сурвал хамаарч шалтгаалах ч зүйл биш дээ.

-Хуучин үе шиг жолооны сургалтыг хагас жил болгоно гэж яриад байгаа?
-Тэр ч яахав, яригдаж л байдаг юм. Тэгээд шийдэгдсэн ч юмгүй байна. Харин тэрнийхээ мөрөөр мэргэжлийн жолооч гэж бэлтгэж байгаа юм. Амьдралын хэрэгцээний сонирхогч жолооч гэдэг чинь одооны курсын хэмжээнд төгсөнө. Харин мэргэжлийн жолоочийг дараагийн шатанд бэлтгэж, улсын ачаа тээвэр, нийтийн тээвэрт ажиллуулдаг ахиц гарсан шүү.

-Өнөөдөр мөрдөж байгаа жолооны дүрмийг 2004 онд баталсан юм билээ. Түүнээс өмнө хэрэгжиж байсан дүрмээс ялгаатай зүйл байгаа юу?

-Өөрчлөгдсөн зүйл байгаа ч гэлээ ерөнхийдөө хэвэндээ л байгаа. Манай улс олон улсын Венийн конвенци болон өнөөгийн хөдөлгөөний байдалтай холбогдуулаад нэмэлт засварууд л орсон байдаг юм.

-Орчин үеийн машины онцлогт тохируулсан зүйл заалт орсон байдаг болов уу?

-Одоо техникийн бүтэц зохион  байгуулалтын хичээл ордоггүй болохоор тийм зүйл байхгүй. Хуучин програмд тусгаад өгчихсөн байсан ч өнөөдөр болохоор хугацаа нь бага учраас дөнгөж танилцах төдий хэмжээний л хичээл орж байдаг.

-Нийслэл Улаанбаатар хотод одоо 200 000 гаруй автомашиныг төдий тооны жолооч унаад явж байна. Гэтэл нийслэлд байгаа сургалтын төвүүд тасралтгүй жолооч төгсгөсөөр байгаа. Сардаа төдий тооны хүн жолооны эрхийн үнэмлэхээ авдаг гэсэн тоо, судалгаа байдаг байх даа?

-Тийм мэдээлэл байдаг л даа, одоо 130 гаруй авто сургууль байна. Тэгээд бүгдээрээ хоёр сардаа нэг ээлжийг төгсгөчихөөд байгаа шүү дээ. Олон машинтай төвд олон төгсөгчийг л гаргаад байгаа.

-Сургалтын төвүүд хоорондоо манайх ийм техниктэй, манайх ийм байртай гээд юугаар ч юм илүүрхээд, өрсөлдөх юм л даа. Ер нь сургалтын хамгийн гол арга нь юу юм бэ?

-Хууль дүрмээ зөв ойлгож эзэмших ёстой. Тэр ойлгосноо машин, техник дээрээ хэрэгжүүлэхдээ зөв дадлагажиж сурах нь чухал. Ер нь жолооч болоод явж байгаад хөнгөн хандаж болохгүй. Хүний амь нас, эрүүл мэнд, бусад жолоочийн эд хөрөнгө, машин техникт хохирол учруулах эрсдэлтэй шүү дээ. Тийм болохоор хариуцлагатай, зөв ойлголттой дадлгажих нь л чухал юм.

-Жолооны дүрэм гэхээр хүмүүс зөвхөн машин унаж яваа хүмүүст л хамаатай гэж ойлгодог нь ажиглагддаг. Явган зорчигчид бас дүрэмтэй биз дээ? Наанадаж замын гарц байна.

-Тэгэлгүй яах вэ. Монгол улсын хууль, дүрэм гэдэг албан ёсны акт чинь зөвхөн жолоочид биш зөвхөн явган хүнд ч биш албан байгууллага, аж ахуйн нэгжид ч хамааралтай шүү дээ. Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээрээ мөрдөх ёстой болохоор иргэн болгон мэдэж, үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байгаа юм. Түүнийг л бид сурталчилж, дэлгэрүүлэх, танин мэдүүлэхээр ажиллаж байгаа ч гэсэн өнөөдөр хангалттай биш л байна даа.

-Дүрмээ зөрчөөд байгаа жолооч нарт дахиад дүрмийн хичээл ордог гэж байсан. Тэр хичээлийг та заадаг уу?

-Дүрмээрээ бол давтан сургуульд хамрагдаж байгаа хүмүүс шинээр бүртгүүлсэн хүмүүс шиг л сурдаг шүү дээ. Ирээд бүртгүүлээд л суралцаад, шалгалтаа өгөөд явдаг юм. Шинээр орсон хүмүүстэй л адилхан сурдаг.

-Багш хүний ажлын үр дүн бол шавь нар байдаг шүү дээ. Таны сургасан жолооч нарын тоо хэд хүрээ бол?

-Одоо бол тоогий нь сайн хэлж мэдэхгүй юм. Ер нь төгссөн хүмүүс эргээд мэндлээд л өнгөрч байдаг. Сайхан санагддаг шүү. 19 жил зааж байгаа болохоор хичээлээ зүгээр нэг ном бариад заах биш амьдралтай нийлүүлээд заахаар хүмүүст илүү ойлгомжтой байдаг юм.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • otgoo (202.21.104.27)
    sain bagsh shu ajiliin amjilt jolooni bagsh bna
    2013 оны 09 сарын 12 | Хариулах
  • Ankhaa (122.201.28.4)
    Mundag bagsh bainalee Shaviin erdem bagshaas gedeg bolhoor sain jolooch bolyo gevel ene huneer hicheel zaalgachihad zugeer l yum bilee
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • zochin (182.160.38.143)
    Uneheeer sain bagsh shu bi bas hicheel zaalgaj tugsun shavi ni bna aa amjilt husye
    2012 оны 01 сарын 21 | Хариулах
  • boogi (124.158.75.10)
    joloonii une bas nemgdene geel yariad baidg shal hudlaa l ym bileeshd zunduu l udaan yarijsan
    2012 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК