Францын “Charlie Hebdo” хэмээх шог сэтгүүл рүү халдсан сэжигтнүүдийг баривчилжээ. Тэднийг цагдаа нар машинаар мөшгиж, Парисын зүүн хойд хэсгээс 48 цагийн дараа барьсан юм. Сэжигтнүүдийг Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Шог сэтгүүл хамгийн сүүлийн дугаартаа “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн хүүхэлдэйн хөргийг хар, цагаанаар зурж, сайн сайхныг хүсэн ерөөсөн тайлбар бичжээ.
Долоо хоног тутам нийтлэгддэг энэ сэтгүүл дэлхийн шашин, урлаг соёл, улс төрийн удирдагчдын тухай шог зурагнууд гаргадгаараа алдартай.
Сэтгүүлийг сүүлийн хэдэн жилийн туршид лалын шашинтнууд заналхийлсээр иржээ. 2012 онд зөнч Мохаммедийн хүүхэлдэйн хувилбарыг нүцгэнээр зурж, дэлхий даяар шүүмжлүүлж байлаа. 2011 онд “Sharia Hebdo” нийтлэлээрээ лалын хуулийг шүүмжилж байжээ. Үүний дараа сэтгүүлийн байранд молотовын коктэйл асгасан ажээ. Энэ үеэр азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй юм.





















































Сэтгэгдэл (2)