АНУ Батлан хамгаалахын салбарт жилдээ 600 орчим тэрбум ам.доллар зарцуулдаг учир төсөв мөнгөө хэмнэх зорилгоор Европ дахь 15 цэргийн баазаа хаахаар шийдвэрлэжээ. Пентагон эдгээр цэргийн баазыг хааснаар 500 сая ам.доллар хэмнэх гэнэ. Одоогийн байдлаар Их Британи, Герман, Италид АНУ-ын 60 мянга орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Харин олон улсын цэргийн шинжээчид АНУ-ын Батлан хамгаалахын үзэл баримтлал шинэчлэгдэж, цэрэг, стратегийн бодлого Европоос Ази тив руу, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэж байна хэмээн үзжээ. Учир нь эдгээр бүсэд газар нутгийн маргаантай асуудал ихээхэн хурцадмал байдалтай байгаа төдийгүй БНХАУ Батлан хамгаалахын салбар дахь зардлаа жил ирэх тусам нэмэгдүүлж байгаа аж.