
АНУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард 252 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 2 хувиар буурсан гэж Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Энэ нь 2008 оны зургадугаар сараас хойш ажилгүйдлийн түвшин хамгийн их хувиар буурсан үзүүлэлт юм. 2014 оны статистик үзүүлэлтээр, сард дунджаар 246 мянган ажлын байр нэмэгдэж байжээ. Газрын тосны үнэ буурч, инфляци суларсан нь Холбооны Засгийн газрын эдийн засагт эерэгээр нөлөөлөв.




















































