“Dawn of Rage” хамтлагийг өнгөрсөн зун Тегераны задгай цэнгэлдэхэд тоглоход цагдаа нар гурван гишүүнээс нь гадна 200 гаруй үзэгчийг баривчилсан юм. Цагдаа нар ад чөтгөрийн шивээснүүдийг нь олохын тулд зарим шүтэн бишрэгчдийг нь нүцгэлэж, тайчжээ. Тэд мөн гар утастнуудыг хураасан байна. Хөгжимчид таван өдрийн турш торны цаана суусан юм. “Би айгаагүй” гэж “Dawn” хамтлагийн гоцлол дуучин Поуриа Камали суллагдсаныхаа дараа ярьжээ. Иранд металл хөгжмийг бүрмөсөн хориглодог болохоор хэзээ нэг өдөр баривчлагдаж магадгүй гэдгээ бүгд мэддэг.“Барууны хөгжим заах нь Лалын улсын ариун дагшин дэглэмийн үнэт зүйлстэй таарч нийцэхгүй” гэж Дээд удирдагч Аяатолла Али Хаменей хэлдэг байна.
Энэ улсын иргэд шашны хуулийг хатуу дагадаг. Тиймээс Барууны соёл нь Ираны уламжлалд шууд заналхийлнэ гэж үзэн хатуу хориглосоор иржээ. Ираны эрх баригчид Барууны урлагийг заналхийлэл гэж үзээд уран бүтээлчдийг нь улс орны аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг. 2013 онд Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Хассен Роухани энэ байдлыг өөрчилнө хэмээн мэдэгдэж байсан ч залуусыг баривчилсан хэвээр байна.





















































Сэтгэгдэл (2)