Эверестийн оргилд шорттой авирсан Вим Хоф нь амьсгаагаа таван минут түгжиж, оюун бодлоороо өвчнийг давж гарч чадна. Хоф нь хэт хүйтэн агаарыг тэсч чаддаг гэдгээрээ дэлхийд хамгийн алдаршсан хүмүүсийн нэг юм. 2007 онд тэр Эверестийн оргилд даавуун шорт, аяллын гуталнаас өөр юу ч өмсөлгүйгээр гарах оролдлогыг хийж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм.
Мөн Хойд туйлын тойрогт хөл нүцгэн марафонд гүйж, мөсөн дор бараг хоёр цагийн турш бүх биеэрээ шумбасан ажээ. Амжилт бүр нь анагаахын шинжлэх ухаанд боломжтой гэж үздэг хил хязгаарыг давдаг. Хоф аюултай үзүүлбэрийг заль мэхээр гүйцэтгэхээсээ илүүтэй өөрт нь боломж бий гэдэгт итгэдэг. Тэр өөрийгөө хүн бүрийн дотоодод түгжигдмэл байдаг дасан зохицох нууцлагдмал боломжийг нээн илрүүлсэн хүн гэж боддог байна.

Хоф амьсгаагаа таван минут түгжиж, хөлдүү цасанд хувцасгүй хэвтсэн хэрнээ тайван байж сурахыг зааж өгч чадна гэж шавь нартаа амладаг. Хэдэн өдрийн сургалтанд хамрагдсанаар хүмүүс өвчнийг тэсвэрлэх дархлалын системээ оюун бодлоороо хянаж, шаардлагатай бол үе мөч өвдөх, арьсны сүрьеэ зэрэг дархлалын системийн эсрэг хортнуудыг дарангуйлах чадвартай болох боломжтой. Энэ бол өндөр зэрэглэлийн чадвар гэдэг нь мэдээж. Оюун санааг удирдах ертөнц нь бүхэлдээ гайхамшигт эмчилгээг санал болгох бөгөөд Хоф супер гэмээр чадварыг амладаг. Амлалтыг хэрэгжүүлэхэд эрэгтэй үйлчлүүлэгчид долоон хоногийн хөтөлбөрийн тусгай үйлчилгээний төлбөр гэж 2000 доллар төлдөг байна.