зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхдорж: Найруулагчийг бэлддэггүй, өөрөө төрдөг юм

2012-1-21
0
ЖИРГЭХ
Наян нас хүрсэн УДЭТ-тай Б.Мөнхдорж найруулагчийн 30 жилийн амь амьдрал салшгүй холбоотой. Тэрбээр дэлхийн олон сонгодог жүжгүүдийг найруулан, тайзан дээр амилуулсан. Гэсэн ч Б.Мөнхдорж найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагчийн ажлаа өгөөд байгаа. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржтой уулзаж ярилцлаа.
   Наян нас хүрсэн УДЭТ-тай Б.Мөнхдорж найруулагчийн 30 жилийн амь амьдрал салшгүй холбоотой. Тэрбээр дэлхийн олон сонгодог жүжгүүдийг найруулан, тайзан дээр амилуулсан. Гэсэн ч Б.Мөнхдорж найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагчийн ажлаа өгөөд байгаа. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржтой уулзаж ярилцлаа.
- Грек улс дэлхийн хүн төрөлхтөнд театрын урлаг гээч агуу зүйлийг үлдээжээ. Та энэ урлагтай анх яаж холбогдсон бэ?
- Би урлагийн хүмүүсийн гэрт төрж өссөн. Урлаг гэдэг хүнд сайн сайхныг бэлэглэж байдаг зүйл. Миний аав хүүхэлдэйн театрын хөгжмийн зохиолч, ээж минь циркийн филормонийн хөгжимчин байсан. Монголын хүүхэлдэйн театр, цирк хоёрын дунд миний бага нас өнгөрсөн юм. Тэндээс жүжигчин болох хүсэл тэмүүлэл маань төрсөн. Түүндээ хөтлөгдөж кино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр орж байлаа. Тэндээсээ би найруулагчийн сургуульд явъя гэж бодоод Москва хотын театр урлагийн дээд сургуульд сурч төгссөн. Армены зохиолч Папонаевын “Цаг өөр болжээ” инээдмийн жүжгийг анх найруулж тавьж байлаа.

- Монголд театрын урлаг үүсээд 80 жил болж буй түүхтэй. Та орон нутгийн театрт ажиллаж байв уу?

- Монголын орчин үеийн мэргэжлийн театр үүсч байгуулагдаад 80 жил болж байна. Монголын театрын гарал үүслийн тухай олон зүйл ярьж болохоор. Анхны том театр бол Равжаа хутагтын Саран хөхөө гэх нүүдэлчдийн театр байлаа. Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн театр байгуулагдсан үе бол 1930-аад оноос эхлэлтэй. Энэ онд анхлан жүжигчин, найруулагч, зохиолчидыг цуглуулсан жижиг бүлгэм бий болсон. Тэдэн дээр ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж байсан. Анхны мэргэжилтэн нь А. Эфрэрнов байлаа. Энэ хүн дуулдаг, хуурддаг хүмүүсийг цуглууж түр сургууль байгуулж анхны жүжигчний хичээлийг зааж байсан гэдэг. Тэр жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр 1931 оны 12 сард монголын анхны мэргэжлийн театр байгуулагдаж байсан түүхтэй. Анхны театраа нээж “Үнэн” гэдэг жүжиг тавьж байсан. Хэсэг жүжигчдийн санал санаачлагаар орос найруулагчийн удирдлаган дор тавигдсан. Энэ жүжиг нь ангит нийгмийн чанарыг шүүмжилсэн үзэгдлийн хэлбэр байсан. Хар, шар феодалуудын тухай гардаг бөгөөд улаан хувьсгалын цэргүүд Монголын ард түмний харанхуй, бүдүүлэг ахуй орчныг сэргээж гэрэлтүүлж өгсөн тухай гардаг үггүй жүжиглэлттэй юм. Монголын театрын үүсэл, хөгжил, цэцэглэлтэнд оросын мэргэжилтнүүдийн хувь нэмэр хязгааргүй их бий. Ялангуяа орчин цагийн монголын театрыг бий болгох, монголын жүжигчдийн жүжиглэх урлагийн тогтолцоог үүсгэж хөгжүүлэх анхны их суурийг тавихад оросын олон мэргэжилтнүүдийн үе үеийн сургалтууд нөлөөлсөн. Тэд сайхан жүжигчдийг олноор бэлтгэж өгсөн. Анхны жүжигчдийн тоонд АЖ Д.Ичинхорлоо гуай Цагааны Цэгмид гэх мэт тайз дэлгэцийн аваргууд багтаж байна. Д.Ичинхорлоо гуайг тайз дэлгэцийн хатан хаан ч гэж хэлдэг. Нөгөөхийг нь алтан Цэгмид ч гэж хэлдэг. Ийм сайхан нэр нөлөө бүхий хүмүүс тухайн үед гарч ирж байжээ. Үүнээс эхлэн үе үеийн олон сайхан жүжигчидийн цуваа одоог болтол тасраагүй байна. Орон нутгийн ууган театрууд өнөөг хүртэл галаа унтраагаагүй ажиллаж байна. Ховд, Дорнод аймгийн театрууд аль хэдийнэ 60 жилийн ойгоо хийсэн байна. Эдгээр театрыг удирдаж, ажиллаж байсан хүмүүс нь манай алтан үеийнхэн. Тэгэхээр орон нутгийн театр бол драмын театрын нэг том студи. Нэлээд эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй театраар Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрыг нэрлэмээр байна. Энэ театрыг өдий зэрэгт хүргэх чигийг нь гаргаж, хөөцөлдөж ийм нэртэй болгосон хүн бол миний 1982 оны төгсөгч Э.Санчигдан. Анх орон нутагт ажиллах томилолт аваад Дорноговь аймгийн театрт 10-аад жил ажилласан. Хэдийгээр хорвоог эрт орхисон ч драмын театрт ирж ажиллах хугацаандаа тэр том лабораторид шинийг хийх их эрч хүч өгсөн. У.Шекспирийн “Ричард ван” жүжгийг тавих гээд дүрээ хуваачихаад бие нь муудсан. Би шавийнхаа гэгээн дурсгалд зориулж энэ жүжгийг тоглуулсан.

- Чойжилын Чимэд гуайн жүжгээр дипломоо хамгаалж байсан гэдэг?

- Тийм ээ. Би их азтай хүн. Нэрт орчуулагч, яруу найрагч, зохиолч Чойжилын Чимэд гуайн жүжиг миний дипломын ажил болж билээ. Японд ажиллаж буй монголын тагнуулчийн тухай өгүүлсэн “Маш нууц” гэдэг нэртэй жужиг байлаа. Тухайн үед би монголд тагнуул гэж байсныг огт дуулаагүй байсан. Тагнуулчийн талаар ямарч төсөөлөл байгаагүй явсан. Тийм болохоор тэр жүжиг миний сонирхолыг их татсан. Ч.Чимэд гуайтай танилцлаа. Таны жүжгээр би диплом хамгаалах гэсэн юм гэв. Ч.Чимэд гуай намайг НАХЯ-ны ажилчидтай танилцуулж өглөө. Тэгээд л надад архивын материал шүүж, судалж мэдлэгээ тэлэх боломж нээгдэж билээ. Тэр бүхэн миний харааг өөр зүг руу чиглүүлж, мэлмийг минь нээж өгсөн юм. Тийм учраас би Ч.Чимэд гуайг монголын томоохон соён гэгээрүүлэгчийн нэг гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хойш Ч.Чимэд гуайн “Буурал аав”, Шекспирийн “Отелло”, Октябрийн 60 жилийн ойгоор 1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийг найруулан тавьсан даа.

- Драмын театрын уран бүтээлийг он дарааллаар жагсаахад таны жүжгүүд он бүрт байдаг гэсэн?

- Намайг театрын найруулагч, ерөнхий найруулагчаар ажиллаж байх хугацаанд жилд дөрвөн уран бүтээл тавих төлөвлөгөөтэй байлаа. Түүнээс гадна санаачилгаараа уран бүтээлийн төлөвлөгөө гаргаж болдог байв. Ингэж л театрын төлөө зүтгэдэг байлаа.

- Найруулагч хүнд байх хамгийн чухал чанар юу вэ?
- Найруулагч хүн гурван үндсэн шинж чанарыг эзэмшсэн байх ёстой гэдэг. Нэгдүгээрт, сайн зохион байгуулагч байх. Хоёрдугаарт, багш, удирдагч, зөвлөгч нь байх. Жүжигчин, хөгжмийн зохиолч, зураач, тайзны хүмүүст хэлж зөвлөх, ажлын чиглэлийг нь гарган өгч байгаа гэдэг утгаараа зөвлөх багш нь болдог. Гуравдугаарт, найруулагч өөрөө танхимд суугаад хамгийн түрүүнд үзэгчдийн өмнөөс үзэгч болно. Жүжигчдийг үзэгчийн нүдээр харж байгаа. Тийм учраас үзэгчдийн толь нь болж өгнө. Энэ гурван шинжийг алдарт Дайнчинко тодорхойлсон гаргасан. Миний бодлоор бол хамгийн түрүүнд зохиолыг зөв ойлгон уншиж сурах. Далд байгаа утгыг нь мэдэрч нээх. Жүжгийг үзэгчдийн сэтгэлд буутал хүргэх чадварыг эзэмших нь чухал болов уу. Зохиолыг уншаад дүгнэлт хийнэ. Зохиолчтой санал бодлоо хуваалцаж, зөвлөлдөх нь чухал байдаг. Ингэж харилцан ярилцах нь найруулагч хүнд дүрийн дотоод мөн чанарыг тод томруун гаргах том сургууль болдог юм шиг санагддаг.

- Та бол ирээдүйн найруулагчдыг бэлддэг багш хүн. Авьяастай мэдрэмжтэй найруулагчид төрж байна уу?
- Бэлдэхийн хувьд бол бэлдэж байна. Бэлдэнэ гэдэг бол найруулагчдыг төрүүлдэггүй юм. Найруулагч өөрөө төрдөг юм. Тэр хүн өөрөө өөрийнхөө оюуныг өргөжүүлэхийн тулд номын ертөнцөөр хэдий чинээ их ажиллана, номыг хэдий чинээ шүтэн бишрэнэ тэр хэмжээгээр хүний оюун санаа тэлж байгаа юм. Тэр тал руугаа хүүхдүүдийг ажиллаасай гэж хүсдэг. Одоо бол компьютерийн ертөнц рүү ороод алив зүйлийг хялбарчлаад сэтгэх чадвараа компьютерээр орлуулах гээд байгаа тал нь надад доголтой юм шиг санагдаж байгаа. Тийм учраас би оюутнуудийг номонд шимтүүлэх, номны цаана гарах тийм асуудлыг хүчтэй тавьж сургадаг. Тэгвэл өөрөө боловсорч төлөвшинө, амьдралаас сурна, ном уншиж харьцуулна, өөрийгөө гэгээрүүлэхэд хэрэгтэй зүйл шүү дээ.

- Таны шавь нар бүгд найруулагч мэргэжлээрээ ажиллаж чадаж байна уу?
- Найруулагчаар ажиллах үгүй нь мэргэжилдээ хэр хайртай байхаас нь л шалтгаална шүү дээ. Яах гэж найруулагч мэргэжлээр төгссөн юм. Тийм биз дээ.

- Монголын театрын өнөөгийн байдлыг та тодорхойлж хэлээч?
- Хөгжиж байгаа. Театрын хувьсал байхгүй бол болохгүй шүү дээ. Алдсан зүйлээсээ илүү олж авах зүйл их байна. Залуучууд нэлээн эрэл хайгуул хийн зоригтой шийдэмгий зүйлүүдийг хийж байгаад нь олзуурхаж байгаа. Манай найруулагч Н.Наранбаатар, Ч.Найдандоржийн найруулж тавьж буй жүжгийн өнгө дүрс, хэл хэллэг нэлээн өөр шинж рүү орж байна. Өнөөдрийн хүмүүсийн оюун санааны хэрэгцээ 1980, 1990 оныхоос их үсрэнгүй өөр болсон учраас театрын ариусах гэгээрүүлэх үзэл нь илүү байж тэр их мэдээлэлтэй хүмүүсийн оюуны түвшинд таарсан, тэдэнд хүлээн зөвшөөрүүлэх  боломж нээлттэй байна. Нэлээн өвөрмөц арга барилуудыг нэвтрүүлэх

- Шексперийн “Отелла”, Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг дахин тайзнаа тавих уу? Энэ жүжгүүдийг тайзнаа тавих бол найруулагчийн зүгээс яаж ажиллах вэ?

- Тавина, тэгэлгүй яахав. Отеллаг аль өнцгөөс нь тавьбал нийгэмд хэрэг болох вэ гэдгийг харна. Өнөөдөр бол хоосон амлагчид сайхан мөрөөдөгчид их болж байгаа. Энэ үед “Интоорын цэцэрлэг”-ийн мөрөөдлийг нөгөө талаас нь харуулахыг үгүйсгэх арга байхгүй. Ямар ч ажил хийхгүй хий мөрөөдсөн хүмүүсийг шоолоход бол орчин цагийн хөрсөн дээр бууж л орхино.

- Энэ жүжгүүдээр одоо бидний амьдарч байгаа нийгмийг шүүмжилнэ гэсэн үг үү?

- Шүүмжилнэ. Дэлхийн сонгодог бүтээл аль ч эрин зуунд хөрвөж чадах чадвартай, гайхамшигтай шалгуурыг давж чаддаг учраас сонгодогоороо үлддэг юм. Тэр шалгуурыг очиж түншинэ гэдэг бол найруулагчдад том шалгуур болдог. Өөрөөр хэлбэл найруулалт нь түүнийг давах уу давахгүй юу, өсөж бойжиж байна уу гэдгийг үнэлж цэгнэж өгнө. Сонгодогийн өмнө үргэлж бэлэн байх хэрэгтэй. Ер нь дэлхийн сонгодогуудыг бишрэн шүтэж явах хэрэгтэй. Тэр хэрээр тэжээгдэж түүгээр амьгалж байх аваас хүн цаашид холыг харах, хүмүүсийн үзэл санаанд өөрчлөлт хийхэд тэндээс бидэнд том зүйл харагддаг байхгүй юу. Сонгодог бол мөнхийн бүтээл.
- Таны найруулсан “Отелло” өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?
- 1978 онд миний найруулан тавьсан “Отелло” жүжиг Ягогийн тухай өгүүлдэг. Хүмүүсийн зан араншин олон янз. Атаа, хорслоо ил тод илэрхийлдэг нэгэн байхад, үнэнч нөхрийн баг зүүчихээд далд довтолгоо хийдэг нь ч байна. Жүжгийн гол дүрд анх ардын жүжигчин Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр нар тоглосон. Нэрт найруулагч С.Гэндэн гуайн 1955 онд тавьсан “Отелло” нэлээд сүрлэг, сонгодог урлагийг сүр жавхаа, гоо зүйн талаас нь тод томруун үзүүлсэн. Анх удаа У.Шекспирийг монголчуудад танилцуулж байсан учраас Английн сэргэн мандалтын театрын үзэл санааг баримтлахаас өөр арга байгааг үй. Энэ жүжигт Отеллогийн гэнэн цайлган сэтгэл, итгэлийг дүрсэлсэн байдаг. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд тэр хэвээр хоногшин үлдсэн. Харин би ёс суртахууны тухай хэлэхийг хүссэн. Нөхрийнхөө төлөө бүхнээ зориулахад бэлэн байгаа хүний сэтгэл, санааг хордуулж, өөрийнх нь гараар амьдралыг нь унагах башир арга сийлж байгааг харуулсан. Тухайн үед үүнээс гадна хүний оюун санаа руу чиглэсэн Брехтийн “Галлейн амьдрал”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг тоглож байлаа. А.П.Чеховын жүжгийн баатруудыг харахаар сонирхолтой зөрчил ажиглагддаг. Тэд бүгд сайхан амьдралыг мөрөөддөг ч түүнийхээ төлөө юу ч хийдэггүй, хоосон мөрөөдөгчид.

- Найруулагчдийг харахад ууртай ширүүн догшин хүмүүс харагддаг. Энэ мэргэжлийн онцлог уу?
- Эхээс төрөхдөө ууртай төрнө гэж байхгүй. Найруулагч жүжигчдийн хоорондын харилцаа нь театрын эрхэм том соёл юм. Нэг нь хэлж, нөгөө нь сонсч байгааг биенээсээ айж эмээх гэж ойлгож болохгүй. Тэр бүгдийг хүлээн авч, эзэмшиж чаддаг чадвар нь жүжигчдийн багт байх ёстой соёл.

- Ойрын жилд жүжгийн зохиол хэр төрж байна?
- Ямар юмаараа жүжгийн зохиол төрөх вэ дээ? Жүжгийн зохиол төрж байгаа зүйл алга. Жүжгийн зохиол төрөх бэлтгэл бол манай сургууль дээр явагдаж байгаа.

- Театрын уран бүтээлчдийн уран бүтээлийг сайн муу болсоныг нь  “Гэгээн муза” наадмаас олон шагнал авснаар нь тодорхойлдог болжээ. Энэ наадмын тухай та ямар бодолтой явдаг вэ?

- “Гэгээн муза” наадам бол театруудын уран бүтээлийн мэргэжлийн түвшинг тогтоож байгаа босго өндөртэй том шалгуур. Өндөр босгыг давж номинацид нэр дэвшиж чадсан нь орон нутгийн театрууд хэрхэн өсөн дэвшиж, дээшилж байгааг нотлож байгаа юм. Тэдний шалгуурыг сорьж, дүн тавьж байгаагаар энэ наадмын үзүүлэлт гарна. Театрын урлаг хот, хөдөөгүй хөгжих бололцоо нээгдэж байна. Драмын жүжиг, дуулалт жүжигт хүүхдийн жүжгийн төрөл нэмэгдсэн.

- Шагналыг хувааж, эхийг нь эцээж тугалыг нь тураахүйгээр жигдхэн тараах байдал манайд түгээмэл ажиглагддаг. “Гэгээн муза”-ийн шүүлт үнэн зөв байдаг гэж та хэлж чадах уу?
- Би өөрөө шүүгчээр хоёр удаа сууж байсан. Яг цаг дээрээ шилдгийг тодруулж шүүнэ гэдэг тун хэцүү. Гэхдээ үнэхээр чадаж байвал гарч ирэхээс аргагүй. Нэг хүн хэдэн ч удаа авч болно. Би гэхэд гурван удаа “Гэгээн муза” авсан. Үнэн зөв болдог гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй.

- Таныг драмын театрын зөвлөх найруулагч болсон гэж сонссон?

- Зөвлөх биш ээ. Зөвлөх болсон гэдэг чинь шал худлаа. Зүгээр л бие өвдөөд ерөнхий найруулагчийн ажлаа өгсөн юм.
- Ярилцсанд баярлалаа.
Т.Хулан





0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • baaska (103.26.194.7)
    bagshaa ta unheer aguu hun shu ta mine urt udaan naslaj ue hooch boloh shawnartaa gegeen oyunaa hairlaj ywaara
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Ээ, сэтгүүлч минь дээ! (121.127.136.80)
    Дайнчинко биш ээ Яасан боловсролгүй амьтан бэ Мэдэхгүй бол БМөнхдоржоор яаж бичих вэ гээд бичүүлээд авахгүй
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Багш (121.127.136.80)
    А Эфрэрнов биш ААЕфремов шүү Ямар муу хэл найруулгатай бичдэг юм бэ Бичсэн зүйлдээ нямбай бай л даа Шалга нягтал сайхан найруулгатай бичиж сур
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    13 цаг 45 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    14 цаг 1 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    18 цаг 12 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    18 цаг 30 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    18 цаг 49 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    18 цаг 53 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    20 цаг 4 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    20 цаг 30 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    20 цаг 46 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    21 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    21 цаг 37 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 43 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    22 цаг 25 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    22 цаг 28 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    22 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    22 цаг 36 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК