Парисын “Чарли Хебдо” сэтгүүл болон супермаркетад гарсан халдлага 17 хүний аминд хүрсэний дараа Франц даяар 3 сая гаруй хүн оролцсон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Нийслэл Парист гэхэд 1,6 гаруй хүн жагсаж байгаа бөгөөд дэлхийн 40 орны удирдагч энэ хөдөлгөөнд нэгдэхээ мэдэгджээ. Түүнчлэн Лондон, Вашингтон, Монтреал, Берлин хотуудад олон мянган хүн оролцсон жагсаал үргэлжилж байна. Тэд лалын шашны хэт даврагчдыг эсэргүүцэн, үндэсний эв нэгдлээ дэлхий нийтэд харуулахын тулд жагсаж байгаа нь энэ ажээ. Жагсаалын талбайд 2000 орчим цагдаа, 1350 цэрэг байршуулжээ.
“Манай үндэсний үнэт зүйл бол эрх чөлөө, тэгш байдал, хүнлэг чанар юм. Биднийг террористууд дарангуйлах ёсгүй. Бид тэднээс айхгүй гэдгээ харуулахын тулд гудамжинд жагсаж байна” хэмээн Францын иргэн Изабель сэтгүүлчдэд ярьсан байна.