
Индонезийн Ява арлын тэнгист сүйрч, 162 хүнийг үхэлд хүргэсэн “AirAsia” компанийн онгоцны хар хайрцгийг олжээ. Энэ тухай Индонезийн тээврийн яам мэдээлэв. Хар хайрцганд нисэгчийн бүхээг, зорчигчдын дуу бичигдэж үлдсэн байдаг тул осолтой холбоотой бүхий л мэдээллийг тайлах боломжтой. Мөрдөгчид осол гарахын өмнөх сүүлийн хормын яриаг ахин сэргээж, ослын шалтгааныг тогтоох юм. Онгоц 9600 метрийн өндөрт нисч яваад 2 минутын дараа холбоогүй болжээ. Сүүлийн мэдээгээр зорчигчдоос 48 хүний цогцос олдсоны 28-д нь таних шинжилгээ явуулсан байна.
Эх сурвалж: Bloomberg.com
Эх сурвалж: Bloomberg.com





















































Сэтгэгдэл (1)