Африкийн Мозамбек улсад 56 хүн шар айрганд хордож нас баржээ. Үүнээс гадна 146 хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдлээ гэж Мозамбекийн радиогоор мэдээлэв. Орон нутгийн иргэдийн найруулсан уг шар айрганд матарны цөс агуулагдсан байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчид оршуулгын ёслолд оролцохдоо нутгийн иргэдийн найруулсан шар айргийг ууцгаасан ажээ. Тэд оршуулгын ёслол тарахад зүв зүгээр байснаа үдээс хойш гэхэд хямарч эхэлжээ. Хохирогчдын цуснаас дээж авч, нийслэл Мапуто хот руу шинжлүүлэхээр илгээсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын дүн гараагүй байгаа юм.





















































