
Пакистаны Пешавар хотын цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид барьцаалж, 140 гаруй хүүхдийг буудан хороосон юм. Мужийн удирдлагууд халдлага болсон сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан ч өнөөдрөөс эхлэн сурагчдаа хүлээн авч эхэллээ.
Аюулгүй байдлын үүднээс цагдаа, хүчнийхэн сургуулийн ойр орчимд хамгаалалтад гарчээ. Шинэ хичээлийн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ашраф Гани амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хүчтэй байхыг уриалсан байна. Нийслэл Карачи хотноо маргааш амиа алдсан хүүхдүүдийг дурсч, зул өргөх ёслол зохион байгуулах гэнэ. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч, гэргийн хамтаар оролцохоор болжээ.




















































