Хэрвээ эмэгтэйчүүд лаазалж, савласан бүтээгдэхүүн хэрэглэвэл зулбах эрсдэл 80 хувьтай болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Үүнийг Стэнфордын их сургуулийн судлаачид 114 жирэмсэн эмэгтэйд туршсан байна. Тэд лаазалж, удаан хадгалсан бүтээгдэхүүн химийн найрлага ихээр агуулдаг тул зулбах аюултай гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь ийм төрлийн бүх бүтээгдэхүүнээс татгалз гэсэн хэрэг биш бөгөөд хуванцар, лаазан савтай бүтээгдэхүүнийг л багтаажээ. Ялангуяа өндөр температурт халааж, бэлэн болгосон бүтээгдэхүүнээс татгалзахыг эмч нар зөвлөж байна. 



















































