Цоо эрүүл хүмүүс D витамин агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэнэ. Саяхны нэгэн судалгаагаар D витамин ясны хугарлыг хурдан эдгээхэд ямар ч тус болдоггүй гэдгийг тогтоожээ. Харамсалтай нь, Их Британи улсын Засгийн Газраас уг витаминыг бага насны хүүхэд болон 60-аас дээш насныханд хэрэглэхийг зөвлөсөөр байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг, D витамины хэрэглээг халахын тулд маш олон нотолгоо шаардлагатай шүү дээ. "Auckland"-ын их сургуулийн судлаачид 4000 гаруй эрүүл хүнийг оролцуулж, 23 судалгаа дүгнэлтийг гаргасан гэнэ.Туршилтыг Англи, Америк, Австрали, Голланд, Финлянд, Норвеги зэрэг оронд хийсэн боловч ясны сийрэгжилтэд нөлөөтэй ямар ч нотолгоо олж чадаагүй байна. Гэхдээ зөвхөн эрүүл, насанд хүрсэн хүмүүсийг ясны өвчнөөс хамгаалдаг ч хүн бүрт нөлөөлөөд байдаггүй гэж үзэж байгаа юм. D витамин кальци агуулдаг тул ташаа цоорохоос урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.




















































