Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх орноосоо зугтсанаас хойш нэг жилийн дараа Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ. Түүнийг даатгалын сангаас олон сая доллар завшсан хэрэгт буруутгаж, Майданы талбайд цус асгаруулсан тэмцэл өрнөсний дараа албан тушаалаас нь буулгасан юм. 64 настай Янукович хамгийн сүүлд 2014 оны арванхоёрдугаар сард Москва хотноо Америкийн кино найруулагч Оливер Стоунтай хамт зургаа авахуулсан гэж BBC агентлаг мэдээлэв.Тус агентлагт онцолсоноор Оросын тал Януковичийг Украинд шилжүүлэн өгөх хүсэлтээс татгалзсан гэнэ. Украины шинэ Засгийн газар Януковичийг өөрийнх нь эсрэг тэмцэж боссон Майданы жагсагчдын өөдөөс мэргэн буучдаар гал нээлгэсэн гэж буруутгаж байгаа юм.






















































Сэтгэгдэл (2)