
Индонезийн Ява арлын тэнгист сүйрч, 162 хүнийг үхэлд хүргэсэн “AirAsia” компанийн онгоцны нисэгчийн бүхээгний яриа олджээ. Онгоцны хар хайрцгийг далайн уснаас гаргаж авсанаас хойш нэг хоногийн дараа бүхээгний яриаг олоод байна. Ингэснээр осолтой холбоотой бүхий л мэдээллийг тайлах боломжтой боллоо. Онгоц 9600 метрийн өндөрт нисч яваад 2 минутын дараа холбоогүй болжээ. Сүүлийн мэдээгээр зорчигчдоос 48 хүний цогцос олдсоны 28-д нь таних шинжилгээ явуулсан байна.




















































