Данийн хунтай Фредерик Сторбелтийн гүүрээр зөвшөөрөлгүй зорчсоныхоо төлөө олон нийтээс уучлалт гуйжээ. Хүчтэй шуурганы улмаас жолооч нарын аюулгүй байдлыг харгалзан гүүрээр нэвтрэхийг хориглосон ч хунтайж хашлагыг давсан байна. Бусад жолооч нар нийслэл Копенгаген хүрэхийн тулд цаг агаар сайжрахыг хүлээх шаардлагатай болжээ. Гэвч хунтайж хүчтэй шуурган дундуур 16 км гүүрээр гарсан нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж хотын захиргаа буруутгав.Ихэс дээдэс замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан энэ тохиолдолд олон нийт тайлбар шаарддаг байна. Тиймээс Фредерик “Хунтайжийн хувиар болсон явдлын төлөө уучлалт гуйж байна. Гүүр давах гэж олон цаг хүлээсэн хүмүүсийн уурыг хүргэж, нөхцөл байдлыг улам дордуулсанаа ойлгож байна” хэмээн мэдэгджээ.






















































Сэтгэгдэл (3)