Инээдмийн жүжигчин Маргарет Чо “Алтан бөмбөрцөг 2015” наадмын ёслолын арга хэмжээн дээр Хойд Солонгосын генерал Чой Юн Жагийн дүрд хувирчээ. Тэрбээр тайзан дээр гарч ирэн “Алга ташихгүй бол пуужин харвана шүү” гэж хэлсэн байна. Энэ бол эмэгтэй Ким Чен Ун гэнэ. Тэрбээр Ким Чен Уны зурагтай “Movie wow” сэтгүүлийг зочдын дундуур авч явахдаа “Энэ эрхмийн тухай бодлоо хэлнэ үү” гэжээ байжээ. Энэ үйлдлээр “Сони” компанид гарсан цахим халдлагад Хойд Солонгосыг буруутгаж, элэглэн шоглож буй нь илэрхий байлаа.
Кино наадам хаалтаа хийсний дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн яам “Алтан бөмбөрцөг”-ийн зохион байгуулагчдыг буруутгаж, зэмлэжээ. Хойд Солонгосын талаас “Дахин удирдагч Ким Чен Уны нэр хүндэд халдахгүй байхыг хүсье” гэсэн байна.






















































