Швейцарийн Альпийн нуруу орчимд байрлах энэ бул чулууг хэн ч анзаардаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол хад чулуу биш юм. Женевт төвтэй “Bureau A” дизайнын студи цэргийн туршлагад он удаан жил хэрэглэгдэж ирсэн техникийг ашиглан гаднаасаа хад, чулуу мэт харагддаг нууцлаг оромжийг байгуулжээ. Энэхүү жижиг оврын модон сууцанд ор, нугалардаг ширээ, сандал, задгай зуух, цонх хүртэл бий.






Ууланд авирч байгаа хүмүүс үүнийг энгийн нэгэн хад гэж андууран дэргэдүүр нь өнгөрдөг байна. Дизайнер Андре Блокоор ахлуулсан багийн гишүүд гадна талыг нь хад, чулуутай адилхан харагдуулахын ферро цементээр бүржээ.


























































