Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшиж байсан Митт Ромни 2016 оны сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ мэдэгдэв. Ромни энэхүү шийдвэрээ олон улсын хурцадмал байдал, АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын тавцанд унасан түүний нэр хүндтэй холбон тайлбарласан юм.
Тэрбээр 2008, 2012 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байсан юм. Өдгөө 67 настай Митт Ромни 2003-2007 онд Массачусетс мужийн захирагчаар ажиллаж байсан.
Түүнчлэн Ромни хэрэв 2012 онд сонгогдсон бол Барак Обамагаас илүү сайн төрийн тэргүүн болох байсан гэжээ. Обама ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгаас гадна түүний гадаад бодлого амжилтгүй байгаа хэмээн Ромни үзэж байна.




















































