Украины салан тусгаарлагчдын хяналтанд ороод буй Донецк хотын Бухас дахь шалган нэвтрүүлэх цэгийн орчимд нийтийн зорчигч тээврийн автобус их бууны суманд өртөж, 12 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Уг автобус Мариуполь хотыг чиглэн явж байжээ.
“Энэ хэрэг хот хоорондын автобусыг шууд заналхийллээ. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Донецк, Мариуполь хоорондын замыг хаасан” хэмээн Донецк мужийн Дотоод хэргийн сайд Вячеслав Аброськин ярьжээ. Автобус их бууны суманд өртсөн гэж Украины арми мэдээлж байгаа ч Град пуужинд оногдсон байх магадлалтай гэнэ. Украины арми, салан тусгаарлагчид энэ хэрэгт бие биенийгээ буруутгаж байгаа учир хариуцлага хүлээх эзэн холбогдогч нь олдоогүй юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш Украинд 4700 гаруй хүн амиа алдаад байна.

Сэтгэгдэл (2)