Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Халзан: Н.Мөнх-Оргил гартаа гавтай, хөлөндөө тушаатай хоригдож байдаг юм билээ

2012-1-23
0
ЖИРГЭХ
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч тэрээр өнөөдрийг хүртэл “Би хэрэг хийгээгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсаар байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон давж заалдах шатны хурлаар түүнд оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Ингээд түүний өмгөөлөгч Д.Халзантай ярилцлаа.
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч тэрээр өнөөдрийг хүртэл “Би хэрэг хийгээгүй” хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсаар байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон давж заалдах шатны хурлаар түүнд оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Ингээд түүний өмгөөлөгч Д.Халзантай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар Н.Мөнх-Оргилд оноосон цаазын ялыг хэвээр баталлаа? Өөрт нь энэ тухай дуулгасан уу?

-Очиж амжаагүй л байна. Тогтоолоо хэд хоногоос авна.

-Манай улс цаазын ялгүй орон болохоо саяхан баталсан. Гэвч түүнд шат шатны шүүхээс цаазын ял оноочихлоо. Энэ тохиолдолд түүний цаазын ялыг хэрхэн гүйцэтгэх юм бэ?

-Хэдийгээр манай улс цаазын ялгүй орны тоонд нэгдсэн хэдий ч Үндсэн хуулиас энэ зүйл заалт хасагдаагүй хэвээр байгаа. Хэрвээ Эрүүгийн хуульд өөрчлөлт орох шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэж байж, тодорхой нэг заалтыг нэмж, хасах эсэхийг шийддэг. Ерөнхийлөгч цаазгүй улс болно гээд Олон улсын хэмжээнд тунхагласан болохоос биш хуульд өөрчлөлт ороогүй байна. Тиймээс Үндсэн хуульд хүчин төгөлдөр байгаа заалтыг мөрдөж таарна. Энэ ялын гүйцэтгэл нууцын зэрэглэлтэй байдаг. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Н.Мөнх-Оргилын хувьд хяналтын шатны шүүхэд хандах уу?


-Хандана. Хэрвээ дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл Ерөнхийлөгчид хандана. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх болов уу гэж найдаж байна. Цаазын ялгүй улс гээд Олон улсад тунхаглачихсан болохоор уучлал үзүүлэх байх.

-Уучлуулсан тохиолдолд ял нь хэр хөнгөрнө гэсэн үг вэ?


-30 жилийн хорих ялаар сольж, чанга дэглэмтэй гянданд хорино. Яваандаа дэглэм буурч болдог. Гэхдээ онц хүнд хэргийн хувьд ял буурч, хэрэг цагаадна гэж бараг байдаггүй юм.

-Н.Мөнх-Оргил хэргээ яагаад хүлээдэггүй юм бэ. Нотлох баримтаар түүнийг үйлдсэн гэдгийг тогтоосон шүү дээ?

-Ямар ч хүн хэрэг хийчихээд “Би хэрэг хийгээгүй. Гүтгэж байна” гээд хэргээ хүлээдэггүй шүү дээ. Н.Мөнх-Оргилын хувьд ч шалгаагүй орхигдсон зүйл байхгүй. Ямар нэг эргэлзээ байвал хуулийн байгууллага хэргийг шалгаж болно. Гэтэл тийм биш. Нотлох баримт хангалттай гэж шүүх үзсэн. Гэвч шийдвэрийг нь шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Шат шатны шүүхээс цаазын ял оноогоод байхад хэргийг удаашруулах нь хохирогчдын талд хэцүү байгаа байх?

-Хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа нь үнэн. Гэхдээ шүүгдэгчийн хувьд давж заалдана. Мэдээж хүүхдээ алуулсан хүмүүст хэрэг нэг мөр шийдэгдэхгүй байгаа нь хэцүү. Тэр хүний зүсийг харах нь битгий хэл, нэрийг нь сонсохоос ч дургүй нь хүрч байгаа байх. 

-Н.Мөнх-Оргилын хувьд, хуулийнханд болон ард түмэнд, ар гэрийнхэндээ “Би хэрэг хийгээгүй” гэж эргэлзээ төрүүлэхээр яриад байдаг. Тэгэхээр түүний хэргийг дахин эхнээс нь шалгах боломж бий юу?

-Эзэнгүй хэргийг байнга шалгаж, мөрдөн байцаалт явуулдаг ч эзэнтэй  хэргийг дахин шалгах боломж байдаггүй. Учир нь энэ хэрэг эзэнтэй шүү дээ. Тэгэхээр эргэж шалгахгүй байх. Хэдэн жилийн дараа янз бүрийн бармт гарч ирвэл сэргээн шалгах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Н.Насанжаргал өмгөөлөгч анхнаасаа энэ хэргийг гардаж өмгөөлсөн хүн. Үйлчлүүлэгчийн хотод хүчирхийлсэн гэх охидоор таниулах ажиллагааг хийлгэхэд “Мөн” гэж хэлсэн юм билээ. Харин үүнийг өмгөөлөгч Н.Насанжаргалын хувьд таниулах ажиллагааг хийхдээ хууль зөрчсөн гэж үздэг юм билээ.

-Ямар хууль зөрчсөн гэж?

-Тэр талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Хэрэг нэг мөр шийдэгдээгүй байна.

-Түүнийг нийт дөрвөн удаагийн үйлдлээр яллаж байгаа. Гэхдээ шүүх хурлын үеэр хохирогч, өмгөөлөгч гэх мэт хүмүүс харагддаггүй?

-Хөвсгөлд гарсан хэргийн хохирогч талаас нэг хүн, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцдог. Харин хотод гарсан хэргийн хохирогч гэж хүмүүс ирдэггүй юм билээ. Хохирогч талын зүгээс шүүх хуралд оролцох эсэхийг өөрсдөө шийддэг. Ингээд шүүхийн шийдвэрийг харж байгаад эргээд гомдол гаргах эрх нь тэдэнд бий.

-Шүүгдэгчийн талаас өмгөөлөгч хохирогчийн талтай уулзаж болдог уу? 

-Хохирол барагдуулах, хүсэлт гаргах тухайд уулзаж ярилцаж болно. Түүнээс хэргийн тухайд бол ярилцах боломжгүй. Яагаад гэвэл тэд дургүй байдаг юм.

-Хоригдоод нэлээн удлаа. Ар гэрийнхээс нь тантай холбогдож байна уу?


-2010 оны тавдугаар сарын 21-нээс хойш өнөөдрийг хүртэл хоригдож байна. Түүнээс өмнө баривчилгаа, мөрдөн байцаалт гээд их удсан. Би Н.Мөнх-Оргилыг сүүлийн дөрвөн хугацаанд өмгөөлж байгаа. Энэ хугацаанд эхнэртэй нь уулзлаа. Харин өнгөрсөн долоо хоногт болсон шүүх  хурлын үеэр Хөвсгөлөөс хамаатных нь хүн гээд ярьсан. Ер нь нэг их хүн асуугаад байдаггүй. Ээж нь гэж 50 гаруй насны эмэгтэй байдаг гэсэн. Хүүгээ хоригдсоноос хойш надтай уулзаж холбогдож асууж байсангүй.

-Хорих ангид нөхцөл байдал ямар байдаг юм бэ? Ялын дээд хэмжээ сонссон хүний хувьд хэцүү л байдаг байх?

-Гартаа гавтай, хөлөндөө тушаатай ч хоригдож байдаг юм билээ. Хорихын нөхцөл байдал тийм ч муу биш. Гэхдээ л эрхээ хасуулсан дээрээс нь ялын дээд хэмжээ сонссон хүнд ямар сайн байх билээ.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (124.158.112.32)
    Гянданд олон жил боллоо.энэ хүн хэрэв гүтгүүлсэн бол тийм сэтгэлийн амар амгалан байдалтай байхгүй.галзуурч үхэх ёстой. гэтэл хамгийн их бясалгал гимнастик хийдэг. сэтгэцийн ямарч дарамтгүй өөрийгөө саатуулсан хүн байдаг
    2016 оны 07 сарын 17 | Хариулах
  • Өмөөрнө яадгийн (150.129.141.100)
    Энэ хүн хийх хүн биш бнаа цагдаа нарын шүтгэлэг бх хэн тгд жхн хүчиндээд явах юм бэ энэ хүн өөрөө ийм схн хүн нээрээ цагдаа гэж муу ч юм шиг сн ч юм шиг гхдээ энэ хүнийг өрөвдөж бна шү гхдээ үнэн бүгдийг ялдаг гээ биз дэээ
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • өмөөрч бн (27.123.214.110)
    Хийгээгүй бхд нь хүчээр гүтгэж блхгүй биз дээ муу сайн Police
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • irgen (124.158.75.10)
    gui ee harin ch 30 jil bolgoh ni zuitei bolov uu gj bodoj bna tsaaz gdg bol yahav dee ovdoltoo medrehgui l uheh bh harin 30 jil shorond darlagdaj tamlajdaj uhtleee ajillaj hodolmorloj darluulj bj uheh heregtei bhdaaaa
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.20.254)
    tsaaziin yliin bailgah l bsin daaiim yumnuudiig hoollood 30 jil bailgaad yah be dee
    2012 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Юу ч хийгээгүй шинжтэй инээгээд сууж байсан муу новш Үхвэл таарна
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (49.0.159.5)
    medeegeer harj bhad ineed aldaad yvaad bna lee sh dee gaj donton
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • hereg hiisen l bna shd (49.0.136.71)
    yug ni omoordiiin tsaana ni 4 nyalh amitnii ami nas setgel yarigdaj bhad buzar novshnuudiig buudah ch bagadna
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • мөнхөө (202.70.39.253)
    Бүх юмыг шалгаад тогтоочихсон энэ хүн өөрөө л хэргээ хүлээхгүй байгаа юм 30 жил гянданд хоригдох байх Хэрэг цагаадна гэж байхгүй гэж байснаа дараа нь шинэ баримт гарч ирвэл хэргийг дахин шалгаж болохыг үгйсгэхгүй гэснийг юу гэж ойлгох вэ тэгээд хууль зөрчиж хийсэн таниулах ажиллагаа хүчин төгөлдөр нотлох баримт болоод яваад байгаа юм уу энийг юуг нь нуудаг байна аа
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • С (122.201.20.98)
    энэ үхээсэй энэ хиййсээн хөгийн гахай
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.112.94)
    aygui bol hoorhiig helmegduulsen dee buzar huuliinhan huulia ashiglaj medehgui helmegduulj l medne gaw dongotei horino gene uu 9 eruu bishd yamar
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.112.94)
    лаларын пиздааг буудахгүй үхсэн үлийгээ хийгээд байдаг байнаа анхан болон давж заалдах шатны шүүхээс 2 2 удаа цаазын ял сонссон бузар алуурчин ш дээ наадах чигь
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • tngs (122.201.18.134)
    umguulugch in hurtel ter hergiig hiisen unen geed huleen zuvshuurchihsun yum bishuu yariltslagiig in harhad
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • zochin (202.21.108.139)
    sain shalgaj yzeerei de aldaa endegdel garax vii de
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • уншигч (124.158.75.10)
    хэцүү ч юмаа лаа гэмгүй хүнийг л яллав даа хуулийнхааан сайн шалгарай
    2012 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК