Нигерийн Боко Харам бүлэглэл нийт 52 мянган км квадрат талбайд хяналтаа тогтоолоо гэж “Telegraph” сонин мэдээлэв. Энэ нь Коста Рика эсвэл Словак улсын хэмжээтэй газар нутаг юм. Хэт даврагчид хамгийн сүүлд Борно мужийн Бага хотыг хяналтандаа авч, хөрш зэргэлдээ Чад улсад дөхөж очжээ. НҮБ-ын тооцоолсноор тэд 2000 орчим энгийн иргэний аминд хүрч, 11 засаг захиргааны нэгжийн 1,7 сая оршин суугчийг дүрвэхэд хүргэсэн байна. Мөн Камеруны хилтэй зүүн талаараа холбогддог Мандарагийн уулсаас газар нутгаа тэлсээр Чад нуур, Йедсерам голд хүрлээ.
Боко Харам 2014 оны долдугаар сараас эхлэн Ирак, Сирид хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэлтэй адилхан зарчмаар хяналтаа тогтоосоор байна. “Исламын улс” бүлэглэл 39000 км квадрат талбайг эзэлсэн нь Швейцарийн газар нутгийн хэмжээ юм.





















































