Улс төрийн шалтгаанаар Куба улсад ял эдэлж буй 53 хоригдлыг өчигдөр гэрээний дагуу суллажээ. Өнгөрөгч оны сүүлээр Ерөнхийлөгч Барак Обама Кубын Засгийн газартай хамтран ажиллах хүсэлт гаргаж, хагас зуун жилийн турш хурцадмал байсан харилцаагаа сэргээсэн юм. Үүний дараа Обама Гавана дахь улс төрийн хоригдлуудыг суллах тал дээр онцгой анхаарч эхэллээ. Мөн АНУ-д тагнуул хийсэн хэргээр ял эдэлж буй гурван Куб хоригдлыг суллахаар болсон байна. Кастро хэдий хоригдлуудыг суллах шийдвэр гаргасан ч Засгийн газраас хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан байна. Ирэх тавдугаар сард Обама Кубад айлчлал хийх гэнэ.




















































