Нигерийн Борно
мужийн Бага хотыг эзлээд буй Боко Харам бүлэглэлийн харгислал хэрээс хэтэрч,
хүмүүсийг шавьж шиг хядаж байгааг амьд үлдсэн гэрчүүд мэдэгдэж байна. Нигерь-Чадын
хилийн орчимд хэдэн өдөр дараалсан халдлага гарч, 150 гаруй хүн амь үрэгджээ.
Хэт даврагчид 10 настай охиныг амиа золиослогч болгон сургаж, бөмбөг
дэлбэлүүлсэн байна.Халдлагаас амьд үлсдэн гэрчүүдийн нэг болох Ибрахим Гамбо “Боко Харамынхан тосгоны 500 гаруй иргэний амийг хөнөөсөн. Эхнэр, охин хоёрт минь юу тохиолдсоныг мэдэхгүй. Амиа хамгаалан зугтаж байхдаа олон хүний цогцос хөглөрсөн байхыг харсан. Зарим нь толгойдоо буудуулсан байхад хөл, гар нь тасарч унасан цогцоснууд ч байсан” хэмээн ярьжээ. Мөн 55 настай фермер Яхаяа Такакуми эхнэрээ аван зугтсан ч хүүхдүүдээ одоо болтол олж чадаагүй байна. Тэрбээр “Чад нуурын загасчдыг бөөнөөр нь хядсан. Боко Харамынхан ачааны машин дээрээс хүмүүс рүү гал нээсэн” хэмээн ярьжээ.





















































Сэтгэгдэл (6)