1970-аад оноос хойш хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлогын гайгаар Хятадын нийгэмд хөдөлмөрийн насны залуус цөөрч, хүйсийн тэнцвэрт харилцаа алдагдаж эхэлжээ. 2013 онд энэ бодлогыг өөрчилж, нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч тооцоолж байсан үр дүндээ хүрэх найдвар тун бага байгаа гэнэ. Хятадын эрх баригчид дор хаяж 11 сая хос хоёр хүүхэд төрүүлнэ гэж тооцоолж байсан ч одоогоор 1 сая гаруй хүн өргөдлөө өгөөд байгаа гэж "China Daily" мэдээлэв. Бээжингийн их сургуулийн хүн ам зүйн профессор Лу Жейха үүнийг "хотжилт хэт хурдацтай явагдаж байгаа нь залуусын олон хүүхэдтэй болох сонирхлыг бууруулж" байна хэмээн тайлбарлажээ.
Хятадын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос 2030 оны эхэн гэхэд 60-аас дээш настай хүмүүсийн тоо 400 саяд хүрнэ гэж тооцож байна. Хэрэв Хятад залуус хүүхэд төрүүлэх хүсэлгүй хэвээр байвал өндөр настнуудын тоо улам нэмэгдэх юм.
Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд өртөг өндөртэй гэж нийт залуусын 67 хувь нь үздэгийг баталжээ. Энэ нь хоёр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагийн үндсэн шалтгаан байж мэдэх юм.