Энэтхэгийн Уттар Парадеш мужийн тосгонд гар аргаар хандалж исгэсэн архинд 25 хүн хордож нас бараад байна. Мөн 125 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Тэдгээр өвчтнүүдийн гучыг нь сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж байгаа бөгөөд нас барагсдын тоо өсөх хандлагатай гэж Лукнов дүүргийн эрүүл мэндийн алба мэдээлэв. Тосгоны иргэд хортой архийг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ хэргийг яаралтай мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг эрх баригчид даалгажээ. 




















































Сэтгэгдэл (2)