Их Британийн эзэн хааны ордонд зориулан хийсэн тус бүр нь 180 мянган долларын "Аврагч Бурхны ор" нь дэлхийн хамгийн үнэтэй орд тооцогдож байна. Уг орыг маш цөөхөн тоогоор Их Британид үйлдвэрлэдэг юм. Ийм ор дэрийг үйлдвэрлэдэг компанийн Гүйцэтгэх Захирал Алистар Хьюс "Орыг хийхэд өндөр ур чадвартай хүмүүс 700 цаг зарцуулдаг. Харьцуулаад үз л дээ. Кейт Миддлетоны хуримын хувцсыг Хэмптон ордны Эзэн хааны Оёдлын Үйлдвэрт хийхэд ердөө 70 цаг орсон юм шүү дээ" хэмээн ярьжээ.


Сэтгэгдэл (2)