Дэлхий даяар жил бүр 4 тонн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг боловч үүний тал хувь нь хаягдал болон хувирч ялзардаг ажээ. Тэгвэл Дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн өлсөж байдаг. Ургуулдаг хүнсний ногооны 35 хувь нь хаягдал болон хувирдаг Бразиль улсад энэхүү асуудалтай тэмцэл хийж эхэлжээ.Бразилийн Сан Паоло хотын зах дээр олон өнгийн жимс, ногоо нүд эрээлжилтэл өрсөн харагдана. Эдгээр жимс ногоог ургуулах гэж Бразиль улс Амазон мөрний нам дор газрыг хатаасан билээ. Гэвч энднхийн жимснүүдийг хайрцаг нь гэмтэлтэй гэдэг ганцхан шалтгаанаар хог дээр хаяж байна. Эндхийн лангууны худалдаачин Жозе Батиста гэдэг хүн хэлэхдээ, хаягдаж байгаа жимс ногооны ихэнх хэсэг нь хүнсэнд ашиглагдаж бүрэн болохоор байдаг гэжээ. Ийм ганцхан хүнсний зах дээр өдөр болгон 200 тонноос багагүй хүнсний бүтээгдэхүүн хаягдаж байдаг. Бразилийн ганцхан зах дээр хаягдах хүнсний ногоогоор 7000 хүнийг тэжээж болох ажээ. Зах дээр хаягдах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнийг одоо Бразильд ядуу, орлого багатай гэр бүлүүдэд тараах ажлыг хийх болсон байна.





















































Сэтгэгдэл (2)