20 жилийн дараа хосуудын тэн хагас нь интернэтээр дамжуулан танилцдаг болно гэдгийг судалгаагаар баталжээ. Ирээдүйд хосуудын 38 хувийнх нь харилцаа онлайн ертөнцөд өрнөх болно гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. 2040 он гэхэд арван хосын долоо нь интернэт ертөнцөд болзох гэнэ. Ингэхдээ интернэт хэрэглэх хүмүүсийн идэвхи одоогийнхоос 81 хувиар илүү болж, 55-64 насныхан идэвхтэй болно гэж үзжээ. 2007 оноос хойш явуулсан судалгаагаар сургууль эсвэл ажлын байранд танилцсан хосуудын 12-18 хувь нь салдаг учраас интернэтээр болзох явдал ихэссэн гэсэн дүн гарч байжээ. Ирээдүйд онлайн болзоо хосуудын харилцааны гол хэрэгсэл болох нь ээ.





















































Сэтгэгдэл (1)