Нигерийн Боко Харам бүлэглэл хот, тосгодыг хэрхэн сүйтгэж байгааг хиймэл дагуулаар авсан зургууд нотолж байна. Эмнести Интернэйшнл байгууллагын мэдээлж буйгаар террористууд Борно мужийн Бага, Дорон Бага хотуудыг эзлэхдээ 3700 гаруй барилга, байгууламжийг сүйтгэжээ. Боко Харамын дайчид энэ сарын эхээр Бага хотын цэргийн баазыг булаан авах гэж хэдэн зуун гэмгүй иргэний аминд хүрсэн юм. Террористууд 2014 онд 2000 гаруй иргэний аминд хүрч, Чибок суурингаас 276 сурагч охиныг хулгайлан авч явсаны 219 нь өнөөг хүртэл гэртээ эргэж ирээгүй байна.































































Сэтгэгдэл (2)