Либерийн алс бөглүү тосгонд Эбола вирустай эцсээ хүртэл тэмцсэн баатарлаг эмэгтэйг оршуулах ёслол болж байна. Энэ эмэгтэй эболатай хүүхдүүдийг усанд оруулж, ариутгалын бодис тараасаар өөрөө халдварлажээ.

“Одоо тосгонд ээжгүй болсон хүүхдүүд гудамжинд амьдарч байна. Ямар ч гэм зэмгүй тэдгээр хүүхдүүд нүдэндээ нулимстай хоцорлоо” хэмээн сайн дурын ажилтан Хлоя Бретт “Telegraph” сонинд ярьжээ. Юнисеф байгууллагын тооцоолсноор Гвиней, Либери, Сьерра Леон улсад Эбола вирусын гайгаар 10 мянган хүүхэд өнчирч хоцорсон ажээ. Эбола вирус гэр бүлүүдийг сүйрүүлж байна. Нас барсан хүмүүсийн орон гэрийг халдваргүйжүүлэх зорилгоор бүх эд, хогшлыг нь шатаадаг тул хөөрхий хүүхдүүд тун хэцүү байдалд ордог. “Тэдэнд хамаатан садан гэж байхгүй. Азтай нэг нь авга, нагацындаа амьдарч байгаа ч туйлын ядуу гэр бүлүүд гэдгийг санах хэрэгтэй. Либерит таны хэзээ ч төсөөлшгүй гунигтай нөхцөл байдал үүслээ” хэмээн Хлоя Бретт өгүүлэв.






















































Сэтгэгдэл (1)