
Хөхний хорт хавдраар шаналж буй олон сая бүсгүйчүүд BBC агентлагийн сэтгүүлч Клайра Хелмет шиг зориг, тэвчээр гаргах нь ховор юм. 27 настай Клайра ээж, эгчийнхээ адилаар хөхний хорт хавдартай гэдгээ мэдээд сэтгэлээр унахыг хүссэнгүй. Тэрээр хоёр хөхөө тайруулах мэс засал хийлгэхийн өмнө үдэшлэг зохион байгуулж, найзуудаа урьсан байна. Үдэшлэгт уригдсан найзууд нь түүнд урам хайрлах гэж хөхний хэлбэртэй бялуу авчирч, дурсгал болгожээ. Мөн Клайра шиг эмэгтэйчүүдэд зориулан сайн дурын аян өрнүүлж эхэлсэн байна.




















































