Хятадын Шандун мужийн цагдаагийнхан 37 нярай хүүхэд болон гурван настай охиныг хүний наймааны золиос болохоос аварчээ. Нярай хүүхдүүдийг 50-80 мянган (15-25 сая орчим төгрөг) юаниар худалддаг байжээ. Хүүхдүүдийг худалдан авагчдад хүргэхийн тулд том цүнхэнд хийн зөөвөрлөж байсан ба бэлэн гоймон болон ногооны хаягдлаар хооллож байжээ. Хууль сахиулагчид уг хэрэгт холбогдуулан 103 хүнийг сэжиглэн баривчилсан байна. Улмаар мөрдлөг явуулахад нууцлагдмал “төрөх тасаг” ажиллуулж байсныг нотлох баримтууд олдсон байна. Жирэмсэн эмэгтэйчүүд хүсээгүй хүүхдээ тэнд нууцаар төрүүлчихээд хүний наймаачдад худалддаг байсан гэнэ.
“Бидний аварсан 37 хүүхдийн нэг нь ч эрүүл чийрэг бус, бүгд ямар нэг өвчтэй байсан” хэмээн нутгийн цагдаагийн офицер Хоу Жүн ярьсан байна. Хүүхдүүдийн зарим нь ДОХ-ын вирус, бэлгийн замаар дамждаг халдварт өвчтэй байсны зэрэгцээ тэжээлийн дутагдалтай байжээ.
Хүүхдүүдийг дараагийн худалдан авагчдад хүргэхээс өмнө ойролцоох халдварын эмнэлэгт аваачдаг байсан бөгөөд тэндээс хүүхэд үрчлэх гэж буй шинэ эцэг эхчүүд нь авдаг байсныг тогтоожээ.





















































Сэтгэгдэл (1)