Их Британи улсад нийт эхчүүдийн 20 хувь нь хүүхдүүдээ тэжээхийн тулд хүнсний карт ашигладаг гэнэ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд өчүүхэн бага мөнгөөр хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ гэдэг асуудал босч иржээ. Их Британи улсад хүнсний карт ашиглан консерв болон будаа үнэ төлбөргүй авч болно. Өнгөрсөн оны судалгаагаар Их Британийн 200 мянга гаруй өрх айл хүнсний картаар хоол хүнсээ авч байжээ. Хандивын зарим байгууллагын ажилтнуудын хэлснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд хулгай хүртэл хийдэг гэнэ. Скотланд Ярдын цагдаа нар хүнсний дэлгүүрт хулгай хийгээд баригдсан олон хүнийг шоронд биш хандивын байгууллагад өөрсдөө хүргэж авчирч өгч байсан ажээ. 



















































