Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ОХУ-ын Украины эсрэг явуулж буй бодлогыг үргэлжлүүлэн эсэргүүцэхээ Times сонинд бичсэн захидалдаа мэдэгджээ.Украины өнөөгийн хямралыг дипломат арга замаар зохицуулах боломж байгаа, гэхдээ Оросын цэргүүд хил дээр бөөгнөрсөн байгаа нь үүнд саад болж байна хэмээн Обама, Камерон хоёр захидалдаа онцолсон байна.
Харин Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож буй гэдгийг Кремль удаа дараа няцааж байсан бөгөөд Украины зүүн бүсэд үргэлжилж байгаа зөрчилдөөнийг энх тайвнаар шийдвэрлэхийн тулд Киевтэй ярилцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.




















































