Бельгийн зүүн хэсэгт явуулсан терроризмын эсрэг ажиллагааны хүрээнд жихад дайчин байж болзошгүй хоёр сэжигтнийг хороолоо гэж BBC мэдээлэв. Сири улсаас Бельгид эргэж ирсэн зэвсэгт бүлэглэлүүд "томоохон хэмжээний" халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг прокурорууд тогтоожээ. Сэжигтнүүдийг аюултай зэвсгээр цагдаа нар луу гал нээж байхад нь саатуулсан юм. Харилцан буудалцааны үеэр нэг цагдаагийн ажилтан шархтсан байна.
Парист болсон халдлагын дараа Бельги аюулгүй байдлаа өндөржүүлж, улс даяар гэмт этгээдүүдийг хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд дээрх гэмт этгээдүүдийг устгасан байна. Уг ажиллагааны дараа Бельгийн хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, онц байдал зарлажээ.
























































