
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Москвагийн урилгыг хүлээн авч, ирэх тавдугаар сард болох Ялалтын баярын парадад оролцоно гэдгээ мэдэгджээ. Энэ жил Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ Нацист Германыг ялсаны 70 жилийн ой тохиож байгаа гэдэг утгаараа парадыг өргөн хүрээнд тэмдэглэх бололтой. Парадад Гитлерийн эсрэг цэргийн эвсэлд нэгдэж байсан бүх орнуудын төлөөлөгчдийг урих гэнэ.
2011 оны сүүлээр засгийн эрхийг авсанаасаа хойш гадаад улсад албан ёсны айлчлал хийгээгүй Ким Чен Ун ОХУ-ын томоохон арга хэмжээнд оролцохоор болсон нь хоёр орны харилцаа гүнзгийрч байгааг харуулав. Ким Чен Ун “Ялалтын баяр”-ын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар болсон гэж “KCNA” агентлаг уламжлав.
2002 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ир В.Путиний хүсэлтийн дагуу Орост долоон хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байжээ.





















































Сэтгэгдэл (1)