Хятадын Дажоу
хотын эрх баригчид агаарын чанар муу байгаа үед гудамжинд мах шарж зарах нь
хүний биед хортой гэдгийг анхааруулжээ. Үйлдвэрийн болон автомашины хорт утаа
агаарт ялгарч байхад хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх нь зохимжгүй гэнэ. Ирэх хоёрдугаар сарын 19-нд болох Хятадын Цагаан сарын баяраас өмнө Сичуань мужийн айл өрх бүр мах утаж хадгалдаг уламжлалтай. Гэхдээ агаарт утаа нэмж ялгаруулж байгаа гэдэг утгаараа мах шарах газруудыг хааж, зөрчил гаргасан тохиолдолд хүчээр нураахаар шийдвэрлээд байна. Энэ журмыг дагаж мөрдсөнөөр хотын утааг бууруулахад хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа хэрэг болох юм.
Харин орон нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах төрийн бус байгуулагууд мах шарахад агаарын бохирдолд ноцтой нөлөө үзүүлэхгүй учир олон зуун жилийн уламжлалаа дагах нь зүйтэй гэж үгүйсгэжээ.




















































