Их Британийн орон гэргүй ахмад дайчдыг дэмжиж, тэдэнтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Лондон хотын захирагч Борис Жонсон, "The Independent" сонины эзэн Евгений Лебедев нар хотын гудамжинд хоножээ. Хотын дарга картонон цаасан дээр унтаж, даарч хоносныхоо маргааш нь "Хэцүү цаг үед улс орныхоо төлөө алба хааж байсан ахмад дайчид төсөөлж барамгүй хүнд нөхцөлд амьдардаг юм байна. Одоо хотын захиргаа эргээд тэдэнд туслах ёстой. Засгийн газар, сайн дурын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд эзэндээ хүрэх ёстой" хэмээн ярьсан байна. Лондонгийн гудамжинд 20-40 жил амьдарч байгаа ахмадууд цөөнгүй бий гэнэ. Тиймээс хотын захиргаа удалгүй тэдэнд хоноглох байр барьж өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл (3)