Сирийн босогчдын хяналтаа тогтоогоод байсан Хомс хотод 10 хоногийн хугацаатай түр эвлэрэх гэрээ байгуулжээ. Ингэснээр Башар Ассадын Засгийн газрын цэргүүд болон босогчдын талынхан дайтахаа зогсоогоод байна. Засгийн газрын цэргүүд Аль-Ваарын нутаг дэвсгэрийг 20 сар бүсэлсэний эцэст тийш нь хүнсний тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрлөө.
Эртний түүхт Хомс хотын түүх, дурсгалууд тулааны уршгаар сүйдэж, хэдэн мянган оршин суугчид алагдаж, зарим нь нутгаасаа дүрвэн гарсан юм. Сирийн иргэний дайн дөрвөн жил үргэлжлэх хугацаанд 220 мянган хүн амиа алдсан гэж НҮБ тооцоолж байна. Барууныхны ар тал болсон босогчид Сирийн хойд мужуудыг хяналтандаа авахаар санаархаж байх хооронд “Исламын улс”, Аль-Кайдагийн Нусра Фронт бүлэглэлүүд хүчээ авчээ. Башар Ассадын гол холбоотон болох ОХУ-ын эрх баригчид энэ сарын 26-нд Сирийн сөргөлдөгч талуудыг уулзуулж, харилцан яриаг эхлүүлэхээр төлөвлөж байна.