Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд Аль-Кайдагийн дайчид халдаж, 12 хүнийг хороосон явдал зөнч Мухаммедын шог зурагтай холбоотой гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Тэгвэл энэ халдлагын жинхэнэ буруутан нь лалын шашинтнуудыг шүүх хуралд оруулахгүйгээр террорист халдлагад буруутгаж, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, булаан эзлэж, нисэгчгүй байлдааны онгоцуудаар бөмбөгдөж, тамлан зовоож буй Барууныхан өөрсдөө гэж зарим шинжээч дүгнэжээ. Энэ бүхний эцэст лалын шашныг үзэн ядах сэтгэлгээ нийгэмд бий болж, хөөрхий шог зураачид золиослогдсон юм.“Gallup” байгууллагаас 2003 онд явуулсан олон нийтийн судалгаагаар Америкчуудын 72 хувь нь Иракт цэргээр түрэмгийлэхийг зөвшөөрч байжээ. Өөрөөр хэлбэл, Америкчууд лалын шашны эсрэг хүчирхийлэл, империалист түрэмгийлэл үйлдэхийг дэмжсэн ажээ. Харамсалтай нь, энэ бүхний гайгаар “Charlie Hebdo” сэтгүүлд гарсан халдлагыг лалын шашны хэдэн зуун сая сүсэгтнүүд дэмжиж байна.
Эх сурвалж: mondoweiss.net





















































Сэтгэгдэл (2)