
Өмнөд Солонгосын “Samsung” компани гар утас үйлдвэрлэгч “BlackBerry”-г зах зээлийн үнэлгээнээс 38-60 хувь дээгүүр үнээр худалдаж авахыг санал болгожээ. Ийм мэдээлэл дээр тулгуурлан “BlackBerry” компанийн үнэт цаасны үнэ өсөж, нэгж цаас 12.59 ам.долларт хүрсэн байна. Харин “BlackBerry” компаниа зарах хүсэлгүй байгаа гэж үгүйсгэв. Солонгосын компани ямар нэгэн тайлбар хийхээс татгалзлаа. Хэрэв “BlackBerry”-г худалдан авбал “Samsung” гар утсыг хамгаалах системийн тэргүүлэх технологийн эзэн болно гэсэн үг юм.
Нэгэн үе тэргүүлэгч компани байсан “BlackBerry” өнөөдрийн байдлаар гар утасны зах зээлд дөнгөж нэг хувийг эзэлж байна.
Нэгэн үе тэргүүлэгч компани байсан “BlackBerry” өнөөдрийн байдлаар гар утасны зах зээлд дөнгөж нэг хувийг эзэлж байна.




















































