Мексик улсын ерөнхий прокурор Мексик улсын хар тамхины дайнд амиа алдсан 10 хүн тутмын 9 нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн байгаа талаарх мэдээлэл хийлээ.. Амь үрэгдсэн нийт хүмүүсийн 7 хувийг цагдаа болон цэргийн алба хаагчид эзэлж байна. Хар тамхины зэвсэгт мөргөлдөөнд хамгийн их нэрвэгдсэн Baja, Kalifornia, Guerrero, Chihuahua, Michoacan, Jalisco зэрэг мужууд байна.






















































