Хятадад хоёр панда нохойн тахлын вирусаар халдварлаж үхжээ. Үүний дараа панда баавгайнуудыг жуулчдад үзүүлэхийг түр хугацаагаар зогсоосон байна. Хятадын Шанси мужийн 21 пандаг халдвараас урьдчилан сэргийлж, тусгаарлах арга хэмжээ авлаа. "Нохойн тахлын вирусаар өвчилсөн панда баавгайн 80 хувь нь үхдэг. Хэрэв нэг нь өвчлөх юм бол бусад баавгайнуудад халдвар тарах эрсдэл өндөртэй" хэмээн Сичуань мужийн Байгалийн нөөцийг хамгаалах газрын мал эмнэлгийн дарга Ван Чен Дун ярьжээ. Уг вирусыг бүрэн эмчлэх үр дүнтэй арга одоо болтол олдоогүй байна.
Судлаачдын үзэж буйгаар Хятадын үндэсний бахархал болсон хулсны баавгайнууд байгалиас холдож, хүний асаргаанд орохоороо улам эмзэг болдог гэнэ. Дэлхийд ердөө 2000 гаруйхан үлдсэн хулсны баавгайг үржүүлэх ажил амжилттай явагдаж байгаа ч нөгөө талдаа вирус тархах эрсдлийг нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл (2)