Хонконгийн агаарын чанар эрс муудаж, утаа мананд автсан учир нутгийн иргэд цэлмэг тэнгэрийг үзэхээ больжээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын орлогод нөлөөлж байгаа тул эрх баригчид нэгэн ухаалаг арга нэвтрүүлж эхэллээ. Жуулчдын олноороо цугларч, зургаа авахуулдаг дурсгалт газруудад цэлмэг тэнгэртэй зурагт плакат дэлгэн тавьсан байна. Ингэснээр жуулчдын фото зураг ч сайхан гарах болсон гэнэ."China Daily" сонинд мэдээлж буйгаар Хонконгийн агаарт нитрогений диоксид, хорт хийн агууламж өндөр байгаа ажээ.




























































