БНХАУ-ын цагдаа нар өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд мансууруулах бодис хэрэглэсэн, түгээсэн хэргээр 60 мянга гаруй хүнийг баривчилжээ.Түүнчлэн 11 тонн мансууруулах бодисыг хураан авсан байна. Холбогдох байгууллагын мэдээлж буйгаар энэ хугацаанд хар тамхинд донтсон 180 мянган хүнд зохих ял шийтгэл оноож, түүнчлэн 50 мянга гаруй хүнийг албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргасан гэнэ.
Мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх үндэсний компанит ажил энэ жилийн дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ.





















































Сэтгэгдэл (1)