Нигерьт Францын "Charlie Hebdo" сэтгүүлийг эсэргүүцсэн тэмцэл өрнөж байна. Зөнч Мухаммедыг шоглосонд уурлаж хилэгнэсэн тэмцэгчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас гурван хүн алагдаж, зургаан сүм сүйджээ. Нигерийн Ниамигийн сүмээс эхэлсэн энэ тэмцэл улам газар авч, хоёр дахь хотдоо үргэлжилж байна. Францын колони байсан Нигерит лалын шашинтнууд түлхүү оршин суудаг юм. Тэд шог сэтгүүлд гарсан халдлага 12 хүний аминд хүрсэнийг зөв алхам гэж үзэж байна. Түүнчлэн халдлага гарахаас өмнө шог сэтгүүл 60 мянган хувь зарагдсанд бухимдаж байгаа бололтой.































































Сэтгэгдэл (1)