
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Бадены Делавэр муж дахь гэрээс хэдэн метрийн зайтай газар буун дуу гарчээ. Азаар хэрэг гарах үед дэд ерөнхийлөгч гэртээ байгаагүй гэнэ. “Хурд хэтрүүлэн давхисан хэсэг этгээдүүд Жое Бадены гэр лүү машинаасаа гал нээсэн. Жое Бадены гэрийн ойролцоо байрлуулсан хамгаалалтын бүхээгт буун чимээ сонгогдсон. Гэвч тэд тагнуулчид байгааг ажигласан даруйдаа зугтсан” гэж Хамгаалалтын алба мэдээлэв. Энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө хутгатай этгээд Цагаан Ордон руу нэвтрэхийг завдсан юм. Үүнээс болоод хамгаалалтын албаны дарга ажлаасаа халагдсан билээ.




















































