Индонезийн цагдаа нар зургаан хүнийг хар тамхины хэргээр баривчилсаны тав нь гадаадын иргэд бөгөөд дипломат албаны удирдах ажилтнууд байжээ. Тэд Бразил, Голланд, Нигер, Вьетнам, Малайз улсын дипломат албаны ажилтнууд гэнэ. Түүнчлэн Бразил, Нидерландын баривчлагдсан дипломатууд тус улсад саяхан гарсан хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд Индонезийн холбогдох албаныхан энэ талаар тухайн улсуудын элчин сайд, Консулын газраар дамжуулан тайлбар нэхэж байгаа аж. Уг хэрэг явдлын дараа Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеф Индонезийн ерөнхийлөгчтэй холбогдож, туйлын их харамсаж буйгаа илэрхийлжээ.




















































