Европ даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед Италийн Засгийн газар террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй есөн лалын шашинтныг нутгаасаа хөөжээ. “Бид ард түмнээ заналхийллээс хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ. Энэ тал дээр туйлын хатуу бодлого баримтлах учраас нутгаасаа хөөн зайлуулах алхмаа зогсоохгүй” гэж Италийн Дотоод хэргийн сайд Анжелина Алфано сануулав.
Италийн нутгаас хөөгдсөн цагаачид нь удаан хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан Тунис, Турк, Египет, Морокко, Пакистаны иргэд ажээ. Тэдний хоёр нь Сирид очиж, “Лалын улс” бүлэглэлтэй хамтран дайтахаар төлөвлөж байсан гэнэ. Италийн цагдаа нар террористуудтай холбоотой 100 гаруй сэжигтнийг баривчилсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч бодит тоо үүнээс ч өндөр юм. Сүүлийн жилүүдэд Хойд Африк, Ойрхи Дорнодын хууль бус цагаачид Итали руу нэвтрэх нь ихэсчээ.

Сэтгэгдэл (2)